Нууцлалын бодлого

«Сэлбэг зарах» нийлүүлэгчийн апп
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 дүгээр сарын 9

Энэхүү бодлого нь Санамсэр Хүч ХХК (цаашид «Сэлбэг», «бид») «Сэлбэг зарах» гар утасны аппаар (цаашид «Апп») дамжуулан автомашины сэлбэг нийлүүлэгчийн (цаашид «та») ямар мэдээллийг цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, устгадгийг тайлбарлана. Бид таны мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу боловсруулна.

1. Бидний цуглуулах мэдээлэл

Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар (нэвтрэх нэр), овог, нэр, албан тушаал, хувь хүн эсвэл хуулийн этгээд эсэх, регистрийн дугаар, байгууллагын нэр, хаяг (аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, дэлгэрэнгүй), нийлүүлдэг үйлдвэрийн (машины брэнд) жагсаалт, нууц үг.

Профайлын мэдээлэл (сонголттой): имэйл хаяг, профайлын зураг.

Үйл ажиллагааны мэдээлэл: таны илгээсэн үнийн санал (үнэ, тоо ширхэг, баталгаат хугацаа, төлөв, тайлбар, зураг), сэлбэгийн каталог ба зураг, захиалга, хүргэлт, тооцооны түүх, худалдан авагч болон Сэлбэгийн ажилтантай харилцсан чатын мессеж, хавсралт зураг.

Техникийн мэдээлэл: мэдэгдэл (push) илгээхэд шаардлагатай төхөөрөмжийн токен, нэвтрэлтийн токен, аюулгүй байдлын зорилгоор хүсэлтийн IP хаяг.

Камер, зургийн сан: Апп нь зөвхөн таныг зураг авах эсвэл сонгох үед таны зөвшөөрлөөр ханддаг бөгөөд таны сонгосон зургийг л илгээнэ.

Бид таны байршил, харилцагчдын жагсаалт, зар сурталчилгааны танигчийг (Advertising ID / IDFA) цуглуулдаггүй. Апп таныг бусад апп, вэбсайт дээр мөрддөггүй (tracking хийдэггүй), аналитик, зар сурталчилгааны хэрэгсэл ашигладаггүй.

2. Мэдээллийг ашиглах зорилго

3. Мэдээлэл хэнд харагдах вэ

Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй. Хуульд заасан эрх бүхий байгууллагын хүсэлтээр л гуравдагч этгээдэд гаргаж өгнө.

4. Үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд

Үйлчилгээгээ ажиллуулахын тулд дараах үйлчилгээг ашигладаг бөгөөд тэдгээр нь зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна:

5. Хадгалалт ба хамгаалалт

Мэдээлэл Сэлбэгийн серверт хадгалагдаж, апп болон серверийн хооронд шифрлэгдсэн (HTTPS) холболтоор дамжина. Нууц үгийг нэг талын шифрлэлтээр (hash) хадгалдаг тул бид ч уншиж чадахгүй. Ажилтнууд зөвхөн ажил үүргийнхээ хүрээнд хандана.

Таны мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Бүртгэлээ устгахад доорх 6-р хэсэгт заасны дагуу устгана.

6. Бүртгэл болон мэдээллээ устгах

Та бүртгэлээ хүссэн үедээ устгаж болно:

Устах мэдээлэл: нэр, утас, имэйл, хаяг, албан тушаал, профайлын зураг, сэлбэгийн каталог ба зураг, захиалгад ороогүй үнийн санал ба түүний чат, бусад чатад таны илгээсэн мессеж, мэдэгдэл, төхөөрөмжийн токен. Таны оруулсан зургийн файлуудыг серверээс устгана. Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй бөгөөд тухайн утасны дугаараар дахин бүртгүүлж болно.

Хадгалагдах мэдээлэл: хийгдсэн захиалга, түүнд орсон үнийн санал ба зураг, тооцооны бүртгэлийг нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална. Захиалгын түүхтэй бол байгууллагын нэр, регистрийн дугаар эдгээр бүртгэлд хадгалагдана; бусад хувийн мэдээлэл устна.

Дуусаагүй захиалга эсвэл хаагдаагүй тооцоо байгаа үед бүртгэлийг устгах боломжгүй — тэдгээр дууссаны дараа устгана.

7. Таны эрх

8. Насны хязгаар

Апп нь сэлбэг нийлүүлэгч бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд 16 нас хүрээгүй хүнд зориулагдаагүй.

9. Бодлогод өөрчлөлт оруулах

Бид энэхүү бодлогод өөрчлөлт оруулж болох бөгөөд чухал өөрчлөлтийг Аппаар мэдэгдэнэ. Шинэчилсэн огноог дээр харуулна.

10. Холбоо барих

Санамсэр Хүч ХХК (регистр 6938418)
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг "Акума" төв
Утас: 99172710
И-мэйл: info.parts@yahoo.com